Хэлп төв нь Сингапурын Их дээд Сургууль, Дунд сургууль, Цэцэрлэгт зуучлах үйл ажиллагаагаа 2001 оноос одоог хүртэл явуулж байна.
Бид:
-Зуучлалын хөлсгүйгээр
-Сургуулиудтай хийсэн тусгай гэрээний дагуу хямдралтай төлбөрөөр таныг
Сингапурт суралцуудаг

Сингапур улсад суралцах тухай товч мэдээлэл
Сингапурын шилдэг 10 хувийн болон улсын итгэмжлэгдсэн дээд сургуулиуд Монгол оюутнуудаа Монгол дахь төлөөлөгч болох манай төв дээр бүртгэж байна. Та сургуулиа сонгон суралцах боломжтой. Бүх сургуулиуд ХЭЛП төвтэй хийсэн тусгай гэрээний дагуу зөвхөн манайхаар зуучлуулан явсан хүмүүст сургалтын төлбөрөө 20-50% хямдруулсан байдаг.

Нас насны хязгааргүй.

Хэлний мэдлэг анхан, дунд, гүнзгий бүх шатны хэлний бэлтгэлд явах боломжтой. Таны хэлний түвшинг тест авч тогтоон зохих түвшнөөсөө эхлэн ахих журмаар суралцах болно.

Сертификат хэдэн сар ч сурсан тухайн сургуулийн олон улсад хүчинтэй сертификат олгоно. /Жич- ирц 90-100 хувь байх шаардлагатай./

Интернет Ихэнх сургуулиуд оюутнуудаа үнэгүй номын сан,интернетээр хангадаг.

Багш нар Сингапурын ихэнх хэлний сургуулиуд 100 хувь Англи, Америк, Австрали зэрэг унаган Англи хэлтэй , гадаадын оюутнуудад Англи хэл заах аргаар мэргэжсэн туршлагатай багш нартай.

Англи хэл сурах орчин Сингапур улсын албан ёсны хэл нь англи хэл тул сурах орчин бүрэн бүрдсэн. Мөн манай төв нь нийт 10 сургууль, 5 оюутны байр, ба хөлслөх орон сууцнуудад оюутнуудаа салгаж байрлуулдаг тул нэг дор олон Монгол оюутнууд байдаггүй нь Англи хэл сурах таатай орчин бүрдүүлсэн байдаг. Сургууль бүр нийт 200- 2500 оюутантай тул нэг ангид та гадаадын оюутнуудтай хамт суралцаж ,оюутны байрандаа гадаад оюутантай орох боломжтой.

Монгол оюутнуудыг хариуцах албаСургууль бүрт гадаад оюутнуудыг хариуцсан тусгай баг ажилладаг ба манай төвөөс групп болж явсан оюутнуудыг хариуцсан хүн нь онгоцны буудлаас тосон авахааас эхлэн хариуцан, асуудлуудыг нь зохицуулж өгөх болно.

Ажил хийх Сингапур, малайз улсын хуулиар ажил хийхийг хориглоно /Жич- Аялал зуучлалын чиглэлээр суралцах оюутнууд 1р курсын 2р семестерт ажлын дадлага хийдэг болно./

Хичээл орох цаг долоо хоногийн 5 өдөр, өдөрт 3-6 цаг хичээллэнэ.

Оюутны виз оюутны визийг Сингапурын цагаачлалын албанаас сургууль нь хариуцан авч өгөх болно.

Оюутны байр 5 оюутны байр, мөн хөлслөх орон сууцнуудад сонгон байрлаж болно. Өрөөндөө 1,2,3,4үүлээ байрлах, мөн гадаад эсвэл монгол оюутнуудтай нэг өрөөнд байрлах зэргээ та өөрөө сонгоно.

Шилжин суралцах 2-3р курсээсээ Англи, Америк, Австрали руу шууд шилжин суралцаж болно.